2018-09-03 05:47

Н.Ширчин гэж хэн бэ


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Н.Ширчин гэх нөхөр Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Учир нь “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47-р зүйлийн 1, 56-р зүйлийн 1-нд заасныг зөрчсөн гэж үзэж, цэцэд хандсан юм байх.

Тэгвэл иргэн Н.Ширчин гэж хэн бэ, юуны учир эрхэм гишүүнийг цэцэд өгөх болов? Гэтэл Н.Ширчин нь Баянзүрх дүүргийн НАМЗХ-ны гишүүн, тэрбайтугай сонгуульт албатай байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Ширчин нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ойрын найз гэх бөгөөд гишүүнийг Баянзүрх дүүрэгт хэлтсийн дарга хийж байх үеэс өнөөг хүртэл дотно нөхөрлөж байгаа хэмээн хэлж байна.

МАН-ын гишүүн, НАМЗХ-ын гишүүн гэх Н.Ширчин нь Архангай аймгийн уугуул иргэн төдийгүй намын идэвхтэн гишүүн гэдгээр нутгийн ах дүүс нь бахархан ярьдаг аж. Харин нэг үеийн дарга цэрэг, өдгөөгийн журмын нөхөд атал юуны учир УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг цэцэд өгөх болов?! Магадгүй, сүүлийн үед хоёр нам, хоёр фракцийн дундах тэлээ хурга гэгдээд буй Л.Оюун-Эрдэнийн цуврал драмын нэг үзэгдэл ч байж мэднэ. Улстөрчдийн хэлдгээр “ард түмэнд өрөвдүүлэх” тактик гэж. Өөрөөр хэлбэл, шударга залуу гишүүнийг мохоох гэлээ гээд хэсэг нөхөр Үндсэн хуулийн цэцийн гадна жагсаал, цуглаан хийх зэргээр намрын улстөрийг үргэлжлүүлж мэдэх юм.

niigmiintoli.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно