2018-08-21 03:32

Э.Бат-Үүл өөрөө нэр дэвших сонирхолтой ч АН-ынхан дэмжихгүй нь


Бусдыг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан гэх хэрэгт холбогдсон Д.Гантулга өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль болохоор болж, 10 сарын 7-нд зохион байгуулагдахаар тов нь гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор уг нөхөн сонгуульд оролцохоо МАН, АН, МАХН, МҮАН, БНН, Ард Түмнээ Хайрлая Нам, Дэлхийн Монголчууд Нам, ХҮН, ЗОН зэрэг Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 13 нам оролцохоор болоод буй юм. Үүнээс МАХН-аас Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа. Мөн БНН, АТН, ХҮН зэрэг намууд намын дарга нараа нэр дэвшүүлэх аж.

Харин МАН ба АН-аас УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд хэн нэр дэвших нь одоо хүртэл тодорхой болоогүй л байна. Юутай ч МАН-аас Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшихгүй гэсэн бол АН-аас Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн засаг дарга асан Ч.Оюунбаатар нарын аль нэг нь нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэгвэл Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл  УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгуульд нэр дэвших тухай яриа зарим хэвлэлээр гарч эхлэв. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар нь энэ нь Э.Бат-Үүлийн өөрийнх нь л хүсэл бөгөөд АН-ын удирдлагууд хийгээд АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүдээс дэмжлэг авах магадлал маш бага гэнэ. Нийслэлд төрж өссөн тэрээр буриад цустай, нэрт зохиолч Сэнгийн Эрдэнийн хүү гэдэг хүчин зүйл нь  УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль буюу Хэнтий аймгийн нэр бүхий сумдад нэр дэвшихэд тус болно гэж тооцоолж буй бололтой. Э.Бат-Үүл өнгөрсөн хавраас эхлэн Гэр хороолол Хөгжлийн Нам гэгчийг байгуулах гэж оролдож буй ч Улсын Дээд Шүүх бүртгэхгүй байгаа билээ.

 

П.Мандах

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно