2018-08-20 04:17

ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАХН-ААС Н.ЭНХБАЯРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ


Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тов зарлагдаж эхнээсээ нэр дэвшигчдийн нэр ил болоод байна. Ирэх сарын 04-ны өдөр албан ёсоор нэрсийг зарлах юм.


Намуудын зүгээс дотроосоо нэр дэвшигчдэдээ аль хэдийнэ тодруулсан байгаа бололтой. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хүчтэй өрсөлдөгчийн нэг байгаа бөгөөд намынхан нь түүний нэрийг дэвшүүлнэ гэв.

Тус намын дэд дарга С.Ганбаатар “Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина” гэж ярьжээ.  

О.Сайхан


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно