2018-08-06 04:13

Д.Амарбаясгалан : Ганц “60 тэрбум” -ын хэрэг гэлгүй ёс зүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно


Өнөөдөр МАН-ын II Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж одоогоор хаалттай хуралдаж байгаа билээ. Энэ удаагийн хуралтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм.

Хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "МАН-ын хоёрдугаар ээлжит Бага хурал болж байна. Энэ удаагийн хурал 200 гаруй гишүүн хүрэлцэн ирээд байна. Улмаар 53.5 хувийн ирцтэй эхэллээ. Бага хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийднэ. Түүнчлэн нэр дэвшүүлэх журмыг Сонгуулийн тухай хуульд нийцүүлж шинээр батална. Бага хурал болон нөхөн сонгууль болохтой холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газартай холбогдож, маргаан болон бусад асуудалтай холбогдуулан сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар тайлбарыг гаргуулж авсан. Энэ дагуу намын Бага хурал болж байна" хэмээн онцоллоо. 

Үргэлжлүүлэн тэрээр "Сая МАН-ын дарга УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших асуудлыг танилцуулсан. Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлэх, оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Хуульд зааснаар нэр дэвшүүлэх үйл явц ирэх есдүгээр сарын 4-ний дотор хуралдаж, батлах ёстой. Маргаашнаас Сонгуулийн ерөнхий хороонд бичиг өгч, сонгуульд оролцохоо илэрхийлээд явна. Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг бид анхааралтай ажиглаж байна" гэх байр суурийг өглөө.

Түүнчлэн мэдээллийнхээ үеэр 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон нөхдөд хариуцлага тооцох ёстой гэдгээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй гэдгийг ч тодотгосон юм. Тэрээр "Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших эсэхээ албан ёсоор илэрхийлээгүй" хэмээн ярилаа. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно