2018-07-19 03:08

Д.Дагвадорж АН-аас нөхөн сонгуульд оролцоно гэдгийг няцаав


Ирэх 10 дугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тодорхой болсон ч нэр дэвшин өрсөлдөх хүмүүсийн нэр таамаг төдий байгаа билээ.

Өчигдөрийн хувьд АН-аас Д.Дагвадорж дэвшиж магадгүй гэсэн таамаг явж байсан хэдий ч үүнийг Дагвадорж өөрөө үгүйсгэсэн юм. Тэрбээр хэлэхдээ "Ийм зүйл болохгүй, болно ч гэж бодохгүй байна" хэмээн хэлснээр дээрх таамаг яриаг албан ёсоор үгүйсгэн няцаасан юм. 

Хуулиараа бол нөхөн сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ зарлах учиртай. Тиймээс яг баттай нэр дэвшигчид энэ хугацаанд л тодрох юм. Гэсэн хэдий ч боломжит нэр дэвшигчийн хувилбаруудын яриа сонгууль хүртэл таамаг төдийгөөр яригдсаар байх болов уу. АН-ын хувьд гарсан таамгийг Аса аварга ийн няцаасан. 

Харин МАХН-ы хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд олон хувилбар байгаа. Тэгвэл МАН-аас яг тодорхой нэр заасан таамаг хараагүй сонсогдсонгүй өдийг хүрч байна. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно