2018-07-18 05:37

Д.Дагвадорж АН-аас Хэнтийн сонгуульд хүч үзэх үү


Ирэх 10 дугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов зарлагдаад байгаа билээ. Энэ сонгуульд улс төрийн намууд хэнийг дэвшүүлэх талаар олон таамаг яриа өрнөсөөр байгаа. 

Хуулиараа бол нөхөн сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ зарлах учиртай. АН-ын тухайд тун сонирхолтой хувилбарыг ярьж байгаа. Энэ нь сүмогийн их аварга Д.Дагвадоржийг тус тойрогт хүч үзүүлэхээр илгээж магадгүй гэсэн яриа гарчээ. Их аварга одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Тэгэхээр байж болох л хувилбар юм.

Харин МАХН-ы хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд олон хувилбар байгаа. Тэгвэл МАН-аас яг тодорхой нэр заасан таамаг хараагүй сонсогдсонгүй өдийг хүрч байна. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно