2018-06-18 07:29

Ерөнхий сайд аа, Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалын хөрөнгө өсөөд байна


Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудын Засаг дарга нарын ажлыг дүгнэж, тэднийг тансаглалаас хол байж аймаг орон нутгаа хөгжүүлэхийг анхааруулсан. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд аймгуудын Засаг дарга нар төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, авлига авсан, нутаг орны хөгжилд анхаардаггүй гээд олон зүйл яригдаж эхнээсээ дээлээ нөмөрч аавынд суусан баримт ч бий. Тэгвэл өдгөө Баянхонгорчуудын итгэлийг дааж тус аймгийн Засаг дарга болсон Г.Батжаргал гэгчтэй холбоотой хэл ам одоог хүртэл тасрахгүй, хэвлэлийн хуудаснаа саараар бичүүлсэн хэвээр л байна.

Тухайлбал, тус аймагт 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1237 бөгөөд энэ нь өмнөх оноос гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэдгийг статистик тоо баримт нотолж буй юм. Аймгийн иргэд нь ажилгүй гудамжинд лааз өшиглөж амьдралаа арай хийж өл залгуулж явахад Засаг ноён Г.Батжаргал төсвийн хөрөнгөөр өөртөө орон сууц худалдан авсан гэх яриа одоо хүртэл гарсан хэвээр байна. Түүний худалдаж авсан орон сууцны үнэ 52 сая төгрөг бөгөөд уг мөнгийг өнгөрсөн оны орон нутгийн төсөвт тусгасан төдийгүй аймгийнхаа Цагдаагийн дарга, өрөнхий шүүгч хоёрт мөн адил 52 сая төгрөгийн орон сууц, ЗДТГ-ын хэрэгцээнд 17 сая төгрөгийн шинэ автомашин, ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын зардалд 10 сая төгрөг, ИТХ-ын 10 тэргүүлэгчид 9.9 сая төгрөгийн “Notebook” хуваарилжээ.

Ямартай ч эрх мэдэлд дулдуйдсан Засаг ноён нэр нөлөө бүхий хүмүүст ийнхүү тусламж үзүүлсэн нь тус аймгийн санхүүгийн баримтад баримт болон үлджээ. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлд орон нутгийн удирдлагуудыг тансаглалаас хол бай гэж үүрэгдсэн ч Г.Батжаргал даргад огтоос хамаагүй бололтой. Яг үнэндээ засаглалын тэргүүн нь гаднаас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа босгох гэж нэр нүүрээ барж яваа гэдгийг бид бүхэн мэднэ. Тэгэхээр Г.Батжаргал яагаад орон нутгийн төсвөөс төсөв гаргуулж өөртөө 52 сая төгрөгөөр орон сууц худалдан авах болов гэдгийг холбогдох албаныхан шалгаад үзэхэд гэмгүй болов уу.

Өдгөө Г.Батжаргал Засаг дарга болсноор түүний хөрөнгө хэрхэн яаж өссөнийг харцгаая. Тодруулбал, 2017 оны тавдугаар сард нийтлэгдсэн Засаг дарга нарын Хөрөнгө орлогын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа юм. Түүний орлого 40 сая 897 мянга гаруй болон нэмэгдэж. Орон сууц, автомашинтай болсон бөгөөд тэмээнээс бусад малтай, 30 саяар үнэлэгдэх үнэт эдлэл бүртгэгджээ. Хадгаламжиндаа 13 сая 771 мянган төгрөг хийгээд амжсан гэдгийг хэвлэлүүд олонтаа онцолж байсан удаатай. Тиймээс л Ерөнхий сайд аа, таны шууд удирдlагын дор байдаг орон нутгийн засаг захиргаануудад чухам юу болоод тэд хэний мөнгөөр ийнхүү тансаглаж байна вэ. Засгийн газар нь хичнээн гоё, том том яриад аймаг, сум дээрээ очоод энэ ярьсан ажlууд нь унаад байвал аймаг орон нутаг яаж хөгжиж чадах билээ гэж асуумаар байна.

Хэл амтайхан Засаг ноёны суудалд тухлаад авсан Г.Батжаргал даргын хөрөнгө яаж өсөөд байгааг хэнээс асуувал зохилтой вэ.

Өглөөний сонин
Р.Төгс


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно