2018-06-13 01:56

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын 42-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэжээ


УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдэгдэл хийж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ. Ингэснээр одоо УИХ-ын Төрийн Байгуулалтын байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, түүний хүсэлтийг авч хэлэлцэх учиртай. 

Өөрөөр хэлбэл УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байна.

Уг сонгуульд МАХН-аас МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нарын нэг нэр дэвших нь тодорхой. Харин АН-аас АН-ын ҮБХ-ы гишүүн Ч.Оюунбаатар, Японы мэргэжлийн сумогийн аварга, АН-ын ҮБХ-ы гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Д.Дагвадорж нарын нэг нь нэр дэвших бололтой. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд байсан ч хариу нь тодорхой болж байгаа аж. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдах үеэр энэ асуудал яригджээ. УИХ-ын гишүүн М.Билэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс: "Та Хэнтийд болох нь тодорхой болсон нөхөн сонгуульд нэр дэвших үү? Таны нутаг шүү дээ" гэж асуусан байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч эргэлзээгүйгээр нэр дэвшихгүй гэдгээ шуудхан илэрхийлжээ.

Мөн энэ үеэр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Ц.Нямдорж сайд та нас намбатай хүн. Гэхдээ та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах ёстой Д.Гантулгыг хамгаалж, өмгөөлж үлдэхэд гол нөлөөтэй оролцсон шүү. Ийм Хууль зүйн сайдаар яадаг юм? Огцорсон нь дээр шүү" гэжээ.

 

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно