2018-06-11 06:31

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө


Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгнө гэдгээ албан ёсоор мэдээлээ.

Тэрбээр өнөөдөр 14:00 цагт УИХ-ын даргын  үүдэнд мэдээлэл хийлээ. Мэдээллээрээ тэрбээр улс төрийн золиос болсон гэдгээ мэдэгдээд залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ хүлцэл өчихийн зэрэгцээ харамсаж байгаагаа илэрхийлье.  Эцэг эх, хань, хамт олноосоо, нутгийнхан болон дэмжсэн сонгогч, намынхан,  УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Улс төрийн золиос болж нэр нь дурьдагдсан Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа нараас хүлцэл өчиж байна. Итгэлийг тань зүтгэлээрээ хангалттай хариулж чадаагүйдээ хүлцэл өчье.

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Би улс төрийн золиос болж байгааг Монголын ард түмэн ойлгож байгаа байх. Энэ бол улс  төр байсан. Гэмт үйлдэл байгаагүй. УИХ-ын гишүүнээс түтгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно