2018-06-05 01:54

Сайханбилэг яаралтай хагалгаанд оржээ


Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өчигдөр цагдан хорих ангиас суллаж “Сайд нарын” гэгдэх Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа яаралтай хагалгаанд орсон талаар эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт биеийн байдал нь муудаж эмч нарын зөвөлгөөгөөр хагалгаанд орох шийдвэр гарсан боловч өөрөө татгалзаж өнөөдрийг хүртэл ямар нэг эмчилгээ хийлгэхгүй байсан аж. Өчигдөр түүний биеийн байдал нь эрс муудсанаас болж яаралтай эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орсон байна. 

Ч.Сайханбилэгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчилсан бөгөөд дахин тавдугаар 10-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сар хорьсон юм. Түүнийг цагдан хорьсон захирамжийн хугацаа энэ сарын 10 буюу ням гарагт дуусах байсан юм


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно