2017-12-06 03:14

ХАМГИЙН ХУДАЛЧ ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН БАНКНЫ ГЭГДДЭГ Д.БАТСАЙХАН


Үнэмлэхүй ялсан МАН-ын энэ дөрвөн жилд АН-ын засаглалтай ганц аймаг бол Завхан. Төрийн банкны гэгддэг Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилон эрхэлсэн ажлаа ундуй сундуй орхиод арилсан. Харамсалтай нь, түүнд улс төр хатуу гэдгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан. Нэгэнт ажлаа хүлээлгэн өгсөн, тойроггүй хаягдсан хүнд Завхан аймгийн Засаг даргад санаархахаас өөр зам үлдээгүй. Намдаа  гомдолтой, ирсэн Д.Батсайхан 2020 оны сонгуулийн тэнгэр мэт өндөр шунал зорилготойгоор аймгийн Засаг даргын ажлаа хээлсэн хэрэг.

Түүний анхны “зарлал” Завхан аймгийн Загастайн давааны 67 км авто замыг нутгийн зон олны хандиваар засварлана гэсэн явдал. Загастайн даваа өнөөдөр засагдсан уу, засагдсан. Гэхдээ Засгийн газар төрийн ажлын үндсэн үүргийнхээ дагуу оройтож шийдвэрлэгдсэн хөрөнгө санхүүгийн асуудлынхаа ард гарангуут л Завхан аймгийн төрийн өмчит АЗЗА-гаар ажлыг дуусгасан. МАН Загастайн давааны ажлын санхүүжилтийг шийдэх хүртэлх нүд ирмэм богино хугацаа л АН-ын Д.Батсайхан худал хийрхэх боломж олгосон гэсэн үг. Энэ хооронд тэр ард түмнээс цуглуулсан хууль бус хандиваар дэржигнүүрийг хуссан байсан. Ажил хийсэн болж тоглосон амтат дүрээ тэр дор нь хаяхыг хүсээгүй Д.Батсайхан одоо ч аймгийн Засаг даргын ажлын тайландаа “Загастайн давааг би зассан, би зассан...” гэж саваагүй мэлхийн үлгэрийг санагдуулам хашгирсаар байна. 
Төр төмөр нүүртэй шигээ бас буруу хуудууг харах нүдтэй болохоор худалч Д.Батсайханыг “зэмлэсэн” Д.Ганбат сайдын албан тоот есдүгээр сарын 1-нд гарчээ. 
Үүнд “Тухайн чиглэлийн автозамд хийсэн ажлын тоо хэмжээ болон төсөвт зөрүү гаран замын чанарт нөлөөлөн захиалагч, гүйцэтгэгч талуудад үл ойлголцол, маргаан үүсэх учир хандивын талаарх хууль бус, төрийн ажлын өмнүүр дур мэдэн орж, нэр сүр хөөцөлдөн захирамжуудаа цуцал... ” гэсэн утга бичжээ. Бичиг хүргэгдсэний маргааш буюу есдүгээр сарын 2-нд Д.Батсайхан “Яамнаас наймдугаар сарын 25-нд ирсэн бичгийн дагуу ажлыг АЗЗА-д шилжүүлэн, дур мэдэн, хууль зөрчин хандив цуглуулан ажил эхлүүлэх захирамжуудаа цуцалсан...” гэж “нүглээ наманчилжээ”. Төр ажлаа хийгээгүй бол, хөрөнгө санхүүг нь төсвийн тодотголоор шийдвэрлэн Загастайн давааг засварлаагүй бол худалч Д.Батсайханы дэржигнүүрийг нь хуссан зам хаврын ханзарсан цас, зуны бороонд идэгдээд яг хуучиндаа очих байсан. Ингэсэнсэн бол харин худалч Д.Батсайханыг ард түмэн таних байсан. Гэтэл өнөөдөр ч төрийн ажлыг өөрөө хийсэн болж дүр эсгээд явахаасаа ичих нүүр түүнд алга.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын нэг ажлын үр дүн болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн нээлтэд сайд Д.Ганбат МNB-гээр хөрөнгө оруулалт, төсөвт төлөвлөгөөг тайлагнаж байхад мань Д.Батсайхан “Завханчууд бид өнгөрсөн жил өөрсдийн хүчээр замаа зассан бол одоо аймгийн төвөө хатуу хучилттай болгож байна...” гээд хээв нэг Засгийн газрын ажилд эзэн суун ярьж зогссон хэвээр байх нь завханчуудыг нүдэн балай, чих дүлий гэж дорд үзэх, эсвэл төрөлхийн худалч, бүр 2020 оны сонгуульд хэт улайран яарч бунй илрэл. Орон нутгийн сонгуулийн өмнө хийсэн ажилтай, хэлсэн үгтэй харагдахаар төрийн ажилд эзэн суусан Д.Батсайхан одоо ч аймгийн Засаг даргын тайлангийн сониндоо Загастайн давааг л үглэсээр байна. АН-ынхны дэргэд дэндүү хүн чанартай, хэлбэр хөөцөлдөж ажилладаггүй, улстөрждөггүй гэгддэг МАН-ынхан ганц “цэнхэр” засаглалтай Завханд Д.Батсайханыг арай л хэтэрхий давраагаад байгаа биш үү. Худалч Д.Батсайхан 2020 оныг мөрөөдөхдөө хувилгаадын нутгийн ард түмнийг хэтэрхий басамжлах нь өөртөө хожмын чөдөр зангидаж байгаа хэрэг билээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно