2017-10-24 04:30

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дахин нэг тулах нь дээ


МАН-ын их хурал 11-р сард болно. Энэ их хурал тэдний хувьд маш чухал. 2020 онд хэрхэх вэ гэдгээ шийдэх учиртай. Намын дарга хэн байх вэ, ер нь намын удирдлагад аль тал давамгайлах вэ, талцаад байгаа хоёр талын аль нь хүчтэй вэ гэдгээ үзүүлэх гээд олон олон асуудлыг шийдэх юм. Тиймээс ч хурлын төлөөлөгчийг сонгох асуудал одоо бөөн юм болж байгаа юм.

Мэдээж аль талаас нь олон хүн орсноос хамааран намын дарга хэн болох вэ гэдэг шийдэгдэнэ. У.Хүрэлсүх намын дарга болж чадахгүй бол Ерөнхий сайдын суудлаа ч алдах магадлал бий. М.Энхболдын тал эрх мэдлээ алдвал дахин өндийхгүй болно гэсэн үг. Тэгэхээр төлөөлөгч сонгох дээр “алаан” болоод байгаа хэрэг. Товчхондоо бол хот, хөдөөгөөс хэнийг сонгох дээр талцаж байгаа бололтой.

Хотын үүрээс нэг хүн сонгоно гэсэн дүрэм гарсан нь зөрчлийг улам ихэсгэж байгаа гэх. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ бүхнийг улам хурцатгаж байна гэх хүн нам дотор нь байгаа юм. 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.131.227.171 / 2017-10-26 00:51 )

    Шударга гишүүдээсээ л сонгох хэрэгтэй дээ. Түүнээс өөрийн гэсэн үзэл бодолгүй, хэн нэгний шургуунд орох, хэдэн халтар төгрөг хараад үнэтэй ганц саналаа худалдчих нөхдүүдийг Их хуралдаа төлөөлөгчөөр сонгож явуулбаас төрийн толгойд бугшсан МАНАН-гийн бүлэглэлээс ангижрах боломжгүй гэдгийг л ойлго.