2017-01-05 03:09

Хууль тогтоомжийн хууль оны эхнээс хэрэгжиж эхэлснийг сануулав


 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг хуваарийг танилцуулав.
 
Тэрбээр өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  зэрэг нийт 10-аад хууль тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон болохыг хэллээ.
 
Түүнчлэн Хууль тогтоомжийн хууль оны эхнээс хэрэгжиж байгаатай холбоотой чуулганы дэгт өөрчлөлт орж байгаа болохыг гишүүд сануулав.
Одоо “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно