2013-04-19 06:59

Үндэсний бүтээмжийн шагнал бий болгох саналыг дэмжих тухай


1999-02-09
Дугаар: 
 20

​ Бүээмж дээшлүүлж, чанар сайжруулах хөдөлгөөнийг оронт даяар өрнүүлэх нь үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ач холбогдолтойг тэмдэглэж ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагуудаас дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Үндэсний бүтээмжийн шагнал" бий болгох тухай Үндэсний бүтээмжийн шагналын сан, Үндэсний бүтээмж, хөгжлийн төвийн саналыг дэмжсүгэй.

2. Үйлдвэр, цех, тасаг, нэгж, ажлын байр бүрийн бүтээмжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар хамтын хүчээр идэвх санаачлагатай ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах хүмүүс, ажилчид, малчид, тариаланчид, нийт иргэддээ уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ

Н.БАГАБАНДИ

Хуулбар үнэн. Тамгын газрын
дэд дарга

Д.НАМСРАЙ

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно