2015-09-02 04:06

Ил тод байдлын тухай хуулийн мэдээлэл нууц байна


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцож Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Засгийн газрын хуралдаанаар уг хуулийг хэрэгжүүлэх журмыг хэлэлцэн баталсан. Мөн уг хуультай холбоотойгоор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассиоциаци, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо зэрэг байгууллагуудыг нэгтгэсэн ажлын дэд хэсэг байгуулжээ.

Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөвөөр санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр шийдвэрлэж,  хууль хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлахаар заасан юм.

Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн хувьд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны хариуцлага хүлээхгүй, гүйцэтгэх ажил явуулахгүй байх зэрэг баталгааг олгож буй аж. Мөн мэдээлэл нь нууц байна.

Хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх хуулиуд:

Нийгмийн даатгалын тухай хууль

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

Нягтлан бодох бүртгэлийн хууль

Гаалийн хууль

Хуулийн хамрах хүрээ:

Хувь хүн хуулийн итгээд 2015 оны 04 дүгээр сарын 1-ээс өмнө нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор сайн дурын үндэслэл дээр тулгуурлан ил болговол хуулиар тогтоогдсон хариуцлагаас нэг удаадаа чөлөөлөгдөнө.

Г.Бат

http://www.zaluu.com/
 

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • tuwshee (103.10.23.18 / 2015-09-04 14:18 )

    ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ЧИНЬ ХУДЛАА ЮУ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АА. ТЭГЭЭД ЗОГСОХ