2013-04-19 06:46

Улс орноо хөгжүүлэхэд өөрийн хүчийг дээд зэргээр дайчлах үзэл баримтлалыг дэмжих тухай


1991-09-03
Дугаар: 
 208

​ншил, хөгжил дэвшлийн хандлагатай хөл нийлүүлэн алхах Нэг.Бидний монголчууд өөрийн хүчийг дайчлан, хичээнгүйлэх нь эдийн засгийн хямралыг гэтлэн давах, дэлхийн аж ахуйн хөгжил, шинжлэх ухаан-техникийн ололтыг нүүдлийн соёл иргэншлийнхээ дэвшилтэт бүхнийг өвлөн хөгжүүлэхтэй зөв хослох, байгалийн баялаг, оюун санааны үнэт сан, үе үеийнхнийхээ бүтээж бий болгосон үйлдвэрлэх хүчний чадавхийг үр ашигтай ашиглах, эдийн засгийн аюулгүй байдлыг улам бататгах үндсэн дээр хүн төрөлхтний соёл иргэзорилтыг амжилттай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэж МАХН-ын Төв Хорооны II бүгд хурлаас дэвшүүлсэн "Улс орноо хөгжүүлэхэд өөрийн хүчийг дээд зэргээр дайчлах үзэл баримтлал"-ыг дэмжсүгэй.

Хоёр.Өөрийн хүчийг дайчлах асуудлыг аймаг, хот, дүүрэг, сум, хороо бүр өөр өөрийн онцлог, бололцоонд түшиглэн нутаг дэвсгэрийнхээ түвшинд цогцолбороор авч үзэж, үйлдвэр, албан байгууллага, хамт олон, айл өрх, иргэн нэг бүр хичээх үйлс болгох нь зүйтэй гэж үзсүгэй.

Гутав.Улс орноо хямралаас гаргаж, хөгжил дэвшлийн шинэ өндөрлөгт хүргэх, хотол даяар чинээлэг сайхан амьдрах үйл хэрэгт оюун ухаан, эрдэм чадал, эрч хүч, зүтгэл санаачилга, ариун хөдөлмөрөө дайчлан зориулж, эв нэгдэл, зохион байгуулалт, дэг журмыг эрхэмлэн ажиллаж амьдрахыг бүх нийтээр хичээгтүн.

Бүгд Найрамдах Монгол Ард

Улсын Ерөнхийлөгч

П.Очирбат
 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно