2015-02-09 05:15

Б.Ууганбаяр: Ю.Цэдэнбалыг цагаатгах цаг нь болсон


Монгол улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг 1990 онд улс төрийн хэрэгт хэлмэгдүүлсэн гэдэг. Түүнийг цагаатгах ажлыг Цагаатгалын улсын комисс хариуцаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, АШЁМЗХ-ний Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ гишүүн Ц.Цолмонгийн зөвлөх Б.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр залуучууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана хэмээн өгүүлж байна.

й

-Залуус Ю.Цэдэнбал агсныг цагаатгах асуудалд анхаарлаа хандуулна гэлээ. Яагаад?

-БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөн түүний нэр алдар, цол, шагналыг хасч, эх оронд нь ирүүлэхгүйгээр өөр улсад амьдралын сүүлийн мөчийг хүртэл гэрийн хорионд байлган хэлмэгдүүлсэн. Тиймээс Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгахгүйгээр бид цаашаа явж болохгүй нь. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үг байдаг даа. Тэр үгний бодит жишээ бол энэ. 44 жил Монгол Улсын төлөө зүтгэж, эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхийн тавцанд баталгаажуулан НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлж чадсан түүхэн гавьяатай хүн. Түүний санаачлагаар бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон Азийн анхны улс болж, 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, их хөрш гүрнүүдээр торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл хэргийг гардан зохион байгуулсан. Ямар байсан улсыг яаж өөрчилсөн юм.

й

Төр барьж эхэлсэн 1952 онд Монгол Улс ямар байлаа. Монгол улс тэр үед эсгий гэртэй, хэдхэн жижиш байшинтай л байсан бол 1984 онд ажлаа өгөхөд ямар болсон. Энэ бол 30 жилийн хугацаанд монгол улсыг европжуулж, шинэ үеийн Монгол Улсыг бий болгосон баримт. Тэр 30 жилийн дотор энэ бүхнийг удирдан хийлгэж чадсан. 1950-1970 онд 40, 50 мянгатууд, 70-80 аад онд 3-4 хороолол, сансар, I хорооллыг барьж дуусгасан. Тухайн үеийн ихэнх сэхээтнүүд Зөвлөлт холбоот улс болон социалист нийгэмтэй улсуудад очиж суралцаж, боловсрол эзэмшиж ирсэн нь цаг үетэйгээ зэрэгцэж алхах боломж олгосон. Монголын хүн амын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хүн амыг 1962 онд нэг сая, 1988 онд 2 сая болгох бодлого боловсруулж чадсан. Хүн амын өсөлттөй тооцоогоороо зөв явсан бол Монгол Улсын хүн ам өнөөдөр 4 сая 400 мянган болох байсан. Гэтэл соц нийгмийн үед зөвшөөрөгддөггүй байсан үр хөндөлтийг зөвшөөрснөөр хүн амын өсөлт саарч, хориотой бүхэн чөлөөтэй болсон ч хөгжлийн саарал явагдаад бүх юм хойшлогдоод байна.

й

Тэгэхээр Ю.Цэдэнбал агсныг хүн хэлмэгдүүлдэг, Монгол Улсыг нэг хүний захиргаан дор олон жил диктатураар удирдсан гэж ярихаас илүүтэй энэ хүний хийсэн бүтээснийг нь үнэлж цагаатгах ёстой. Саяхан нэг хэвлэлийн бага хурал үзлээ. Тэнд дандаа ахмадууд суугаад Ю.Цэдэнбал гэдэг хүнийг цагаатгах хэрэгтэй гэж хэлж байсан. Яагаад залуучууд бид энэ талаар ярьж болохгүй юм. Би 80-аад оны хүүхэд тодорхой хэмжээнд соц нийгмийн үед амьдарсан. Энэ хүний талаар судлаад үзсэн арай л дэндүүлсэн гэдэг нь харагдаж байна. Бид түүний хийж бүтээсний үр шимийг хүртэж яваа. Түүний гавъяаг эргэн дурсаж, хойч үедээ мэдрүүлэх ёстой. Одоогийн залуус, фейсбүүкээр амьсгалж, интернэтэд л амьдарч байна гэхэд болно. Тиймээс монголын ирээдүй болсон 25-аас доош насныханд өнгөрсөн түүхийг нь сануулж, зөөв ойлголтыг өгөх гэж энэ асуудлыг яриад байгаа юм.

й

-Түүнийг цагаатгах асуудал ямар шатандаа яваа юм бол. Яаж энэ асуудлыг шийдэх юм бэ?

-Би саяхан нэг хүнтэй уулзсан. Тэр хүн Ю.Цэдэнбал даргыг цагаатгах комисст ажиллаж байсан яагаад өнөөдрийг хүртэл түүнийг цагаатгах гүй байгаа юм бэ гэдгийг асуусан юм билээ. Тэр хүний судалсанаар ерөнхийдөө цагаатгах ажил мухардалд орсон, хэн цагаатгах нь мэдэгдэхгүй байгаа гэсэн. Хууль эрх зүйн хувьд мухардалд орсон гэсэн үг. Гэхдээ түүнийг цагаатгах эрх 2-3 хүнд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүдэд эрх нь байх магадлалтай. Өөр цагаатгах субьект байхгүй. Яагаад гэвэл Ю.Цэдэнбалыг шийтгэхдээ тухайн үеийн буюу БНМАУ-ын МАХН-ын Улс төрийн товчооны хурлын шийдвэрээр цол тэмдэгийг нь хурааж хэлмэгдүүлсэн юм билээ.

й

Цол тэмдгийг нь хураах тогтоол гаргаад тэрийг нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П. Очирбат тэргүүтэй хүмүүс баталж, гарын үсэг зурснаар Монгол Улсын маршал, Хөдөлмөрийн баатар, Улсын баатар цолыг нь хураагаад ямар ч шүүхийн шйидвэргүйгээр гэр орных нь хамаг эд зүйлийг нь битүүмжлээд, өөрийнх нь төдийгүй эхнэрийнх нь тэтгэвэр тэтгэмжийг нь хасаан байдаг. Зөвхөн тэднийг хэлмэгдүүлээд зогсохгүй үр хүүхэд нь мөн адил хэлмэгдсэн. Түүний хүү Ц.Зориг бүхэл бүтэн хоёр жил ЗХУ д бичиг баримтгүй золбин, тэнэмэл амьдралаар амьдарч явсныг түүх гэрчилнэ. Сүүлд нь ОХУ –ын төрийн тэргүүн иргэнээрээ бүртгэж авсанаар түүний амьдрах эрх нь сэргэсэн. Монгол Улс болохоор 1984 онд Ю.Цэдэнбалыг орос руу цөлж, хүн эх орондоо тааваараа амьдрах эрхийг нь хассан.

й

Хассан гэдэг нь тухайн үеийн элчин сайдын яамнаас ЗХУ-д очиход нь паспортыг нь хурааж авснаар нотлогддог. Ногтлогдох гэлтгүй түүхэн баримт нь байгаа гэж байна. Энэ хүнийг тухайн үеийн сэхээтний хэлмэгдүүлэлтийг хийсэн гэж ярьдаг ч хрэлмэгдсэн гэх хүмүүс нь хөдөө, цэвэр агаарт мал маллаж байгаад л ирсэн. Түүнээс биш хэн нэгнийг нь буудаад хорьж цагдаад шоронд хийгээгүй. 30-40 оны хэлмэгдүүлэлт шиг буудсан бол яах юм. Мэдээж хувь хүний хоорондын үйл ойлголцлоос үүдэн хөдөө явуулчихсан асуудал гарсан байдаг ч тэрнийг хэлмэгдүүлэлт гэх аргагүй.

й

-Сэхээтнүүдийг хөдөө нутаг зааж явуулсан, хэлмэгдүүлсэн гэж олон нийт  үздэг. Тэр ч утгаараа хичнээн их юм хийсэн байлаа ч хэлмэгдүүлсэн гэх үйлдлийг нь л тодотгож ярьдаг шүү дээ.

-Монголын нэг зүйр үг байдаг даа. “Уулын чинээ цагааныг шагайн чинээ хар дийлнэ” гэж. Түүний хийснийг ингэж харлуулах гээд байдаг тал бий. Соц нийгмийн үеийн удирдагч нар буюу Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын үйлдлийг хараар бичиж бодохоос илүү тэдний тухайн нийгэмдээ хийж бүтээсэн зүйлийг нь сайн сайхан талаас нь хардаг байгаасай. Гэтэл аль болох харлуулал, мартагнуулах, хийсэн бүтээснийг нь үгүйсгэж, түүхийг баллуурдах шинжтэй болжээ. Энэ бол буруу. Соц нийгмийн үед коммунизмыг байгуулахын тулд бидний ээж аав, эмээ өвөө нар маань залуу халуун насаа зориулж, тэрнийхээ төлөө итгэл үнэмшлээрээ хичнээн их хичээж ажилласан билээ.

й

Тэдний хүчээр энэ Монгол Улсыг өнөөдрийн түвшинл авчирсан гэдгийг мартах ёсгүй. Түрүүн би хэлсэн. Цахим ертөнцөд нэвтэрч чаддаг хэн бүхэн 1940, 1950, 1960, 1970, 1980 аад онуудад Монгол Улс яаж өөрчлөгдөж ирснийг харьцуулж харах хэрэгтэй, тухайн үеийн сэхээтнүүд хаана боловсрол эзэмшиж байсан гэдгийг судлах хэрэгтэй. Тухайн үеийн монголчуудыг эрүүлжүүлэхийн тулд хичнээн хүнд хэцүү үеийг даван туулав, үйлдвэржүүлэхийн тулд яаж зүтгэв. Эрдэнэт үйлдвэжрийг яаж босгов. Энэ хүний тухай товч ярих аргагүй маш их түүх бий. Энэ хүнгүйгээр Монгол Улсын орчин цагийн түүх бичигдэхгүй байх аа.

й

-Яагаад та түүнийг цагаатгах асуудлыг ярьж байгаа юм. Түүний ах дүүс, үр хүүхэд, ач зээ нь байгаа шүү дээ?

-“Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй их буугаар буудна” гэж ярьдаг даа. Тэгэхээр уламжлалгүйгээр шинэчлэл гэж байхгүй. Монголын төрийн алтан хайрцаг гэж нэг юм бий. Х.Чойбалсан гуай Монголын тусгар тогтнолыг авч үлдэхийн тулд “хадны завсар хавчуулагдсан халоиуны зулзага” гэдэг шиг хэрхэн зовж байж улс эх орныхоо хилийг бүрэн бүтэн хамгаалж үлдэв. Ю.Цэдэнбал НҮБ-д Монгол Улсыг зөвшөөрүүлж, бүртгүүлэхийн тулд ямар ажлууд хийсэн юм. Өнөөдрийн та бидний амьдарч байгаа энэ нийгмийн бүтээн байгуулалатыг бий болгоход хичнээн хүн хөлс, хүч хөдөлмөрөө зориулж ирснийг одоогийн залуус мартах учиргүй гэдэг үүднээс энэ асуудлыг яриад байгаа юм.

й

Тиймээс үе үеийнхээ төрийн тэргүүнүүдийг хилсээр хэдлмэгдүүлэх явдал байж болохгүй. Бид байнга л Х.Чойбалсан, ЮЦэдэнбал нарыг хэлмэгдүүлэгч гэж дахин дахин хэлмэгдүүлээд яваа. Ж.Батмөнх гуай гэхэд амьдралынхнаа сүүлийн жилүүдийг ямар хэцүү байдалд өнгөрөөв. Монгол төрийн тэргүүн байсан хүн сүүнд оочерлоод хэцүүхэн л амьдарч байсан. Сүүлийн жишээ нь Н.Энхбаяр байна. Энэ хүн Ю. Цэдэнбал даргын нөр их бүтээн байгуулалтын явцад тавьсан өрийг тэглэсэн. Өөр зөндөө л асуудлуудыг шийдвэрлэсэн байтал бас л хэлмэгдүүлсэн.

й

Ингээд үе үеийнхээ төрийн тэргүүнийг хэлмэгдүүлээд тэднийгээ цагаатгахгүй яваад байх юм бол хойч үе маань яг л энэ шиг нэг нэгнийгээ хэлмэгдүүлдэг. Цагаатгахаггүй дардаг, булхайцдаг, нураадаг, сүйтгэдэг нийгэм рүү орчих гээд байна. Тиймээс залуучууд хойно алдсан зүйлээ урдаа дахиад алдах эрх бидэнд байхгүй. Одоо алдаагаа засаад, төрд итгэх итгэлийг сэргээж, Ю.Цэдэнбалыг цагаатгах хэрэгтэй. Энэ дээр ч гэсэн залуучууд санал нэгтэй байгаа.

й

-Ар гэрийнхэнээс уучлалт гуйх  ёстой. Тэд ч бас хэлмэгдсэн гэж үзэж байна уу?

-Ю.Цэдэнбал даргыг хэлмэгдүүлчихээд гэр бүлийг нь давхар шийтгэсэн. Өнөөдрийг хүртэл монголын төр энэ гэр бүлээс, үр хүүхдээс нь уучлал гүйгаагүй. Өнгөрсөн онд ач охин нь ирэхэд төрийн томчууд хүлээж аваад улс төржиж хойноос нь гүйгээд л байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, МАН-ын дарга нь хүлээж авч уулзаад л байсан. Улс төржиж гүйхийнхээ оронд тэр хүнд хүн ёсоор хандаад өвөөгийнх нь эд хөрөнгө, эд зүйлийг нь өгчихөд яадаг юм. Худлаа улстөржиж бие биенээсээ өрсөөд бэлэг бариад байх шаардлагагүй ш дээ. “Цэдэнбал сан”-ийн тэргүүнээр нь бага хүү Владислав нь ажилладаг. Тэр хүнийг судлаад үзэхээр Монгол Улсад гомдсон юм уу, тухайн үеийн төр засагт гомдоод эх орондоо ирэх сонирхол муутай гэж дуулсан. Тэгэхдээ аавынхаа нутаг гэдэг утгаараа Монголдоо ирэх сонирхолтой л байгаа. Тиймээс Монголын төр тэднээс уучлал гуйх цаг нь болсон.

й

Тухайн үед буюу 1990 онд “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид” гэдэг хэрэг гаргаж ирсэн. Гэхдээ Прокуорорын дүгнэлтээр ийм хэрэг байхгүй үзсэн юм билээ. Гэхдээ түүний эдэлж хэрэглэж байсан эд хогшилыг нь хурааж авсан бүгдээ эргүүлж өгөөгүй. Одоо тэр нь Монгол банкны эрдэнэсийн санд хураалттай байдаг. Түүнийг нь ах дүүс, үр хүүхэд ач зээд нь өгөх хэрэгтэй. Энэ хурааж авсан бүх зүйлийг ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилгүй бол буцаагаад өгчих хэрэгтэй. Тэрийг нь Ю. Цэдэнбал академи-д нь өгч музей болгож болно шүү дээ. Монгол Улсын төрийг 44 жил удирдсан хүний барьж байсан үзэг, эд хогшил нь ямар ч хүний сонирхол татна. Одоогийн залууст сонин. Бариад л үзчих юм сан гэдэг хүсэл төрүүлэх нь мэдээж. Түүгээрээ монголын түүхээрээ бахархаж, өнгөрсөн түүхээ хүндлэх залуус ч нэмэгдэнэ.

й

-Өмнөх нийгэмд ард түмэн тайван амьдарч байсан. Харин одоо нийгмийн амьдрал огт өөр болсон. Тиймээс өнгөрсөн нийгмийг  үгүйсгэсэн алдаагаа засаж байж ардчилсан нийгэм зөв замдаа орно. Тэр утгаараа иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Манай ээж аав, бидний дээд үеийнхэн ярьдаг. 70-80 онд нийслэл хот, хөдөө гэлтгүй хэн ч, юунаас ч айж эмээдэггүй, айлын нохой ч гарч ирээд хүн хазчих гэдэггүй. Хажуугаар зөрсөн хүнтэйгаа инээмсэглээд зөрчихдөг, хөдөө орон нутагт айх аюул байхгүй гэр нь эзгүй ч орхиод л явчихдаг. Хаалга үүд нь онгорхой, зочин очвол хоол хийж идсэн ч тоохгүй тийм л нийгмийг Ю.Цэдэнбал бидэнд өгсөн. Гэтэл одоо бидний амьдарч байгаа энэ нийгэм юу болчихоод байна. Гудамжаар явахад айлын нохой гарч ирээд хазчихна. Хүний өөдөөс инээмсэглээд харчихвал зодуулж, загнуулчих гээд, доромжиллоо гээд муухай харж байна. Дооглоод байна уу гээд бухимдаж байна.

ый

Нийгмийн энэ хувьсалаас болоод хүмүүс өөрчлөгдөөд байна. Тиймээс энэ ажлыг Монгол төрийн удирлагууд хийх ёстой. Тэдэнд бол жоохон л асуудал. Монгол Ардын нам нь цагаатгаад өгөөч гэхээр Ардчилсан нам нь цагаатгагдаггүй юм уу. Ер нь энэ үл ойлголцлын асуудлаа орхиод Монгол Улсын өнөөгийн нийгмийн бүтээн байгуулалтыг авчирсан гэдэг асуудалд санал нэгдээд Ю.Цэдэнбал агсныг цагаатгачих хэрэгтэй. Тэрнээс биш нам болж талцаад явах нь монголчууд бидэнд хэрэггүй. Монголчууддаа хэлэхэд энэ асуудалд нам болж битий талцаарай. Энэ бол намаар талцаж хийх ажил биш. Тиймээс МАХН-ын АШЁМЗХ-ны залуучууд бид АН, МАН-ын залууст хандаж, нам болж талцалгүй энэ эх орныг минь бидэнд өвлүүлж үлдээсэн Ю.Цэдэнбал гэдэг энэ хүнийг цагаатгах ажилд нэгдэхийг уриалж байна.

бы

П.Наран


Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ (112.72.13.250 / 2015-02-25 13:25 )

    МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ,ПАРЛАМЕНТИЙГ ГАДНЫ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХҮССЭНЭЭРЭЭ ХӨДӨЛГӨЖ ЧАДАЖ БАЙНА

  • Даваа (183.81.171.133 / 2015-02-25 05:13 )

    Үндэсний монгол бичгээ устгасан, Давст уулаа Орост өгсөн гэж цагаатгах гэж байгаа юм биз дээь мөн ч таарсан таар шуудайнууд юм даа!!

  • dddd (124.158.93.67 / 2015-02-25 01:25 )

    `мөн хийх юмаа олж дээ Алсаас бөгс долоож сурч байгаа залуу байна

  • ЗОЯ (112.72.13.146 / 2015-02-24 15:43 )

    БОЛОХООР БАРАХ УУ ОРОЙТООД БАЙХ ЮМАА

  • zochin (202.180.219.134 / 2015-02-11 07:28 )

    zub demjij bna